Алаг үрсээ адгууснаас дор үздэг муухай Монгол зан

2017/03/06
Унаач хүүхдүүдийн   үнэн бодит байдлыг буулгасан фото  зургууд олон хүний сэтгэлийг эмзэглүүлж байна.

Уяан дээрээ тоотой үзэгддэг уяачид олширсон энэ үед унаач хүүхдийн хөдөлмөрийг шулж боов, чихрэхнээр хуурдаг үзэгдэл амь бөхтэй оршсоор байгаа нь харамсалтай. 

Жилдээ нэг нааддаг Монгол наадмаа зохион байгуулалт сайтай, осол эндэгдэлгүй тэмдэглээд сурчихад л хангалттай санагдах. Гэвч Засгийн газрын тогтоолоор хэд хэдэн наадам, хурдан морины уралдаан, цаашлаад аймаг сумдын, овооны, хадагны наадам бага насны хүүхдийг эрсдэлд оруулсан уралдаан тасралтгүй үргэлжилсээр.

Сүүлийн жилүүдэд улстөрчдийн зугаа, ашиг сонирхлын нэгдэл нь хурдан морь болж хувирчээ. Тэд хурдан удмын адуу наймаалцаж, аль наадамд хэний морь айраг түрүү авахаас шалтгаалан албан тушаал, эрх мэдлээ хуваарилдаг болсон гэх.

Аяганы алагаас адууны алаг дээр гэдэггүйсэн билүү? 



 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна