Налайхын бичил уурхайчдын аюулгүй байдлыг хангах үүднээс гуравдугаар сарын 20-ны өдрөөс уурхайн амуудыг түр хааж, нүүрс олборлолтыг зогсоохоор болжээ. Өвлийн улиралд газар хөлдүү байх үед нүүрс олборлоход харьцангуй аюул багатай ч хавар газар гэсэх үед уурхайн гүнд нуралт үүсэх магадлал өндөр байдгаас жил бүрийн гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл нүүрс олборлохыг хориглодог. Одоогоор тус дүүрэгт есөн компани гэрээний дагуу нүүрс олборлож байгаа юм байна. Тэдгээр компаниуд хувь хүмүүстэй гэрээ байгуулан аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын асуудлыг хариуцан ажилладаг ажээ.
А.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна