Б.Гарамгайбаатарыг батлан даалтад гаргажээ

2017/03/07
Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг сар шинийн өмнө  цагдан хорьсон.  Тэгвэл өчигдөр нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын саналаар Б.Гарамгайбаатарыг батлан даалтад гаргасан байна.  

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж батлан даалтад гаргажээ. Тэрбээр өчигдөр 18.00 цагийн үеп батлан даалтад гарсан байна. 

Харин сэжигтнээр татагдсан Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорих саналай байгаагаа  прокурор  гаргасан байна. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг  өнөөдөр  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд хэлэлцэх юм байна.
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна