Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг батлан даалтад гаргах захирамжийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн сарын 21-нд түүнийг сэжигтнээр татан баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон.
Цагдан хорих хугацаа өнөөдөр дуусч байгаа бөгөөд Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хорих санал ирүүлснийг өнөөдөр шүүх хэрэгсэхгүй болголоо.
Н.Батбаярын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу эрүүл мэнд болон хувийн байдлыг харгалзан үзэж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн гэдгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.
Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн шалгаж байгаа юм.
Б.Орхон
Сэтгэгдэл бичигдээгүй байна