Иргэд тэтгэврийнхээ 50 хувийг хүүгүй урьдчилж авах боломжтой болов

2017/03/12
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар (ЭМНДЕГ)-ын даргын тушаалаар баталсан “Тэтгэвэр урьдчилан олгох журам” хэрэгжиж эхэллээ. Тус журам өндөр настнуудын нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Иргэд харилцагч банкинд  хүсэлт хүргүүлснээр гурав хүртэлх сарын тэтгэврийнхээ 50 хувийг урьдчилан авах боломжтой юм. Харин банк урьдчилан тэтгэвр авагчийн тэтгэврийг урьдчилан олгохдоо хүү, шимтгэл тооцохгүй. Тэтгэврийг итгэмжлэл бүхий иргэнд урьдчилан олгохгүй бөгөөд иргэн заавал өөрийн биеэр байх ёстой. Мөн тухайн иргэн тэтгэврийн зээлгүй байх шаардлага тавих аж.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна