- Түүний жинхэнэ эцэг хэн болох нь одоо болтол эргэлзээтэй -
Олон жилийн өмнө энхнэрийнхээ нутаг АНУ-ыг бараадаж, эгэл даруу амь зуун ажил хүртэл хийж байсан Их Британийн угсаа залгамжлагч ханхүү Харри эхнэр хүүхдүүдээ дагуулан Их Британидаа бүрмөсөн нүүж ирсэн гэсэн мэдээлэл хэд хоногийн өмнө цацагдсан. Тэрбээр хаан ширээ залгамжлагчдын тавдугаарт бичигддэг ч багаасаа л сахилгагүй, дэггүйгээгээрээ анхаарал татаж ирсэн бөгөөд ингэж явсаар АНУ-ын иргэн, жүжигчин Меган Марклтай ханилан сууж байж томоожсон юм.
Тэрээр Марклтай учрахаасаа өмнө залуу хүний жишгээр адал явдалтай амьдралыг туулж байсан. Ах Уильям нь энэ тал дээр сахилга баттай байсан бол тэрбээр дүрэм журмыг зөрчихөөсөө сийхгүй нэгэн байв.
Жишээ нь, “Диор” компанийн пи ар хэлтсийн ажилтан америк бүсгүй Жульетт Лабельд сэтгэл алдарч, хааны гэр бүл харилцааг нь мэдсэний дараа өнөөх нь нүцгэн зургаа авахуулж, интернэтэд тавьсан явдал хааны гэр бүлд “бөмбөг тэслэх”-тэй зүйрлэхүйц нөлөөг үзүүлж байв. Хатан хаан Елизавета тэр үед ач хүүгээ загнасан гэдэг. Гэвч эмээгийн үзэл бодол сахилгагүй ач хүүд нөлөөлөөгүй.
Угаас ханхүү Харри амьдралын чөлөөт хэв маягийг эрхэмлэн, хааны гэр бүлийн гишүүн биш мэт аягладгийг өмнөх түүх нь гэрчилнэ. Тэрээр дуулиан шуугианд орооцолдон, бусдаасаа хавьгүй илүү олны нүдэнд “ил” амьдардаг ч маш олон нууцын зангилаа.

2013 онд байх, ханхүү Харри найзуудтайгаа мөрийтэй тоглож хожигдон, нүцгэлэх “ял”-аар шийтгүүлсэн зураг дэлхий нийтэд цацагдан шуугиан тарьж байсан билээ. Жирийн хүмүүст бол байдаг л зүйл мэт энэ мэт явдал Харриг харин гэр бүлийнх нь хүрээнд тун ч эвгүй байдалд оруулсан юм. Үнэндээ ч ханхүү байх нь тийм хүсмээр хувь тавилан биш гэдгийг тэрээр амсч яваа нэгэн. Түүнийг төрснөөс эхлэн сонин, телевизийн сэтгүүлчид “оролдсоор” иржээ. Гэр бүлийнхний дунд зөрчил гаргах хүчтэй цохилт өгч байсан нь ч цөөнгүй. Жишээлбэл, Канадын сэтгүүлч Иен Хэлперин хааны гэр бүлийн маш ойрын эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу “Диана гүнжийг төрөхөөс өмнөх хоёр сарын хугацаанд Чарльз хүүгээ огт тоогоогүй. Энэ үеийг хөндлөнгийн хүн харсан бол Харригийн эцэг нь Чарльз гэхээсээ илүү Дианагийн хувийн хамгаалагч, Кавалерийн офицер Жеймс Хьюитт гэж бодох байсан” хэмээн бичиж байжээ.

Дээр нэр дурдагдсан Ж.Хьюиттын хамаатан “Хааны гэр бүлийнхэн бүгд худалч хуурмаг амьтад. Тэд Дианаг хөнөөсөн. Жеймсийг ч хөнөөнө” гэж хэлснийг дээрх материалд дурдсан байв. Ж.Хьютт ч дуугүй байсангүй, Дианатай холбоотой байсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд “Диана бид хоёрын харилцаа 1986 оноос эхэлсэн. Гарригийн олдсон хугацаатай бараг л дөхнө” хэмээн ярьж байжээ. Харри албан ёсны эцэг Чарльз шигээ хүрэн биш, шар үстэй төрсөн нь энэ бүх шуугианд ташуур нэмж байжээ. Эх нь шар үстэй ч түүнд Спенсерийнхний удамтай адилхан гэж хэлэх юм байсангүй. Сахилгагүйтэж, үргэлж, хэл аманд орооцолддог этгээд араншин нь энэ ярианд хүч нэмдэг нь мэдээж.
Харригийн эцэг хэн болох нь одоо болтол эргэлзээтэй
Харри Чарльзын хүү мөн ч байж болно, гэхдээ түүнийг төрснөөс хойш Чарльз, Диана нар хүйтэн хөндий харьцаатай болж, бараг л хөндлөнгийн хүмүүс шиг байцгаах болсон нь бас үнэн. Уг нь бол эсийн шинжилгээ хийлгээд л энэ бүхэнд цэг тавьчихаж болно, гэхдээ яагаад ч юм, одоо болтол энэ талаархи мэдээллийг аль болох гаргахгүй байхыг Букингемийнхэн хүсдэг.
Харри Чарльзын хүү мөн ч байж болно, гэхдээ түүнийг төрснөөс хойш Чарльз, Диана нар хүйтэн хөндий харьцаатай болж, бараг л хөндлөнгийн хүмүүс шиг байцгаах болсон нь бас үнэн. Уг нь бол эсийн шинжилгээ хийлгээд л энэ бүхэнд цэг тавьчихаж болно, гэхдээ яагаад ч юм, одоо болтол энэ талаархи мэдээллийг аль болох гаргахгүй байхыг Букингемийнхэн хүсдэг.
Диана гүнж хүүхдээ ардчилсан аргаар хүмүүжүүлэхийг чухалчилсан учир гэрээр биш, бусад хүүхэдтэй хамт ерөнхий боловсрол эзэмшүүлэхийг илүүд үзжээ. Уильям, Харри хоёрыг Уэтербидунд сургуульд сурч байхад бусад хүүхдүүд ханхүү Чарльз Диана гүнжийн араар хэрхэн тавьж байгаа талаар ам уралдан ярьдаг байв. Улмаар ахынхаа араас Беркшир дэх ахлах сургуульд шилжин ирэх үед эцэг, эх нь салжээ.

Тэрээр энэ үеэс эхлэн зуны амралтаа аав, ээждээ зориулан хуваах хэрэгтэй болжээ. Өнөөдөр Чарльзын хамт албан ёсны үйл ажиллагаанд оролцож, олон нийтэд харагдах үүргээ биелүүлчихээд маргааш нь ээжийнхээ байгаа газар очсон байх нь ердийн үзэгдэл байв. Тэр газар нь хаана ч байж болно. Диснейлэнд байх нь ч цөөнгүй боловч ихэвчлэн Африкт буяны ажлаар явж байхад нь очиж таардаг байж. Түүнийг 12 настай байхад Диана гүнж найз залуу Доди аль Файедтайгаа хамт ослоор амь үрэгдсэн билээ. Харри ээжийгээ мартаж чадахгүй байв. Зан ааш нь огцом өөрчлөгдөж, ах Уильямынхаа өөдөөс хэдэрлэн, хэнээс ч хараат бус байхыг хичээх болсон байна. Тэр үед хатан хаан Елизавета II байнга шахуу “Энэ хүүхдийг яая даа байз” хэмээн гасалдаг байсан гэдэг. Ээжийгээ нас барахаас өмнө Уильям хөгжилтэй сэргэлэн, Харри ухаалаг, төлөв зантай байсан бол түүнээс хойш зан нь солигдож, Уильям буурьтай, Харри сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн болж хувирсан аж.

Ээжийгээ нас барахаас өмнө Уильям хөгжилтэй сэргэлэн, Харри ухаалаг, төлөв зантай байсан бол түүнээс хойш зан нь солигдож, Уильям буурьтай, Харри сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн болж хувирсан аж.
Оршуулах ёслолын дараа Харри сургуульдаа буцах ёстой байсан ч Чарльз хүүхдүүдээ халамжлахын тулд өөр дээрээ байлгажээ. Ингээд Өмнөд Африк руу айлчлах багийн бүрэлдэхүүнд авч явсан байна. Харин тэнд Харри тохиолдлоор “Spice Girls” хамтлагийн охидтой танилцсан юм. Энэ уулзалт түүнд зугаа цэнгээн ямар байдгийг мэдрүүлж, тодорхой ул мөр үлдээсэн гэдэг. Итон их сургуулийн оюутан, 17 настай байхдаа тэрээр бааранд хатуу архи ууж байгаад папарацци нарт олзлогдсон байдаг. Энэ явдлын дараа эцэг нь түүнийг шууд захиргаадан Лондоны сэргээн засах эмнэлэгт хэвтүүлж байсан гээд бодохоор багагүй балгадаг болчихсон байсан нь тодорхой.
Талибууд, бүсгүйчүүдийн бай
Их Британийн хааны гэр бүлийн эрэгтэй гишүүд Сэндхерстийн цэргийн их сургуульд суралцдаг уламжлалтай. Харри ч адил. Тэнд бага зэрэг хүмүүжиж, хаант улсын морьт гвардид алба хаан, нэр хүнд нь ч дээшлэв. Насанд хүрмэгцээ улсын зөвлөгчийн хэргэм зэрэг хүртэж, Улаан загалмай нийгэмлэгийн ажилд идэвхтэй оролцох болов. Өнгөрсөн жилийн наймдугаар сар. Харри ээжийнхээ дурсгалын өдөрт зориулан буяны ажилд идэвхтэй оролцож байв.

Энэ сар тэдний гэр бүлийн хувьд гунигт дурсамжийг санагдуулдаг байж. 1996 оны наймдугаар сарын 26-нд аав, ээж нь албан ёсоор салсан бол дараа жилийн наймдугаар сарын 31-нд Диана гүнж осолд орсон. Гэтэл энэ таагүй үйл явдлууд үргэлжлэх учиртай байжээ. Түүний нүцгэн зураг хэвлэл болгоны нүүрэнд гарч, хааны гэр бүлийн нэр хүнд сүрхий сэвтэв. Энэ зургийг үзээгүй хүн ховор биз. Тэрээр Афганистан руу явахаасаа өмнө хэдэн найз нартайгаа зочид буудалд билльярд тоглонгоо мөрийцөж, нүцгэлсэн нь хэвлэлийнхний гарт орчихсон билээ.

Дараа нь тэрээр талибуудын заналхийллийг тоолгүй Афганистан явж, түүний байрлаж байсан анги довтолгоонд байнга өртөх болсон нь гашуун үнэн. Түүнийг авлах гэсэн дайралтаас болж олон хүний амь үрэгдсэн тулалдаан болж байсан нь ч одоо нууц биш болжээ. Гэвч нутаг буцсангүй. “Намайг бэлтгэх гэж улс их хэмжээний зардал гаргасан, тиймээс би яв гэсэн газар нь явах ёстой” гэж тэрээр хэлсэн юм. Хүүхэд байхаасаа эхлээд өртөй байж сураагүй юм гэнэ. Афганистан дахь албаа тэрээр нэр төртэй хаагаад өнгөрсөн жил Их Британийн агаарын цэргийн хүчний ахмад цолтойгоор халагдсан билээ.

Сүүлд Харри талибуудын бай болохоо байсан ч бүсгүйчүүдийн хамгийн хүслэнт “ан” болж хувирчээ. Гэвч гэрлэх талаар одоо болтол бодоогүй яваа гэж ярьдаг байв. “Надтай суусан эмэгтэй зовно. Хааны гэр бүлийн гишүүн байх нь бодож байгаа шиг нь жаргалтай биш гэдгийг тэр эмэгтэйчүүд ойлгохгүй байна. Олон нийтээс хамааралтай амьдарна гэдэг хэцүү” гэж тэрээр хэлсэн нь бий.
Гэхдээ гэрлэхгүй л гэсэн болохоос найзлахаас буцаж байсангүй. Тэрээр Челси Дэйви хэмээх бүсгүйтэй сэтгэлийн холбоотой болж, таван жил үерхсэн. Тэр бүү хэл вөө, эмээ, аав нь хүртэл Челсид хайртай болоод байсан ч Кейт Мидлтон Уильям нар хуримлах болсны дараа асуудал өөрчлөгдсөн гэдэг.
Челсигээс салсныхаа дараа тэрбээр олон бүсгүйтэй болзох болсон. Ахынхаа эхнэрээс /Кейт Мидлтон/ найз нар дундаасаа найз охин олж өгөхийг хүртэл гуйж байсан ч гэдэг. Түүнээс гадна бэр эгчийнхээ төрсөн эгч Пиппа Мидлтонтой болздог гэсэн яриа ч гарч байлаа.

Аав нь Камилла Паркер Боулзтай гэрлэх эсэхээ хөвгүүдээсээ асуухад Харри маш амархан зөвшөөрчээ. Диана гүнж амьд сэрүүн ахуйдаа “ротвейлер” гэж нэрлэдэг байсан тэр эмэгтэйг шүү дээ. Энэ тухайгаа тэрээр “Камилла Уильям бид хоёрт үлгэрт гардаг шиг харгис хойт эх болоогүй ээ. Тэр их эелдэг тааламжтай хүн” хэмээн тайлбарласан байдаг аж.
Бага залуудаа эхээсээ хагацсан түүнд хайр халамж үгүйлэгдсээр ирсэн гэдгийг ах нь гэрлэсний дараа л олон нийт анзаарсан юм.
Меган Маркл
Тэрбээр 2016 онд найзынхаа зохион байгуулсан сохор болзоогоор Меган Марклтай танилцжээ. Тэр үед Харри 31, Меган Маркл 34-тэй байжээ. Түүнээс хойш харилцаа нь бэхэжсээр 2017 оны есдүгээр сард Канадын Торонтод болсон Invictus Games тоглолт дээр анх олон нийтэд ил гарсан.
Улмаар тэр жилийнхээ арваннэгдүгээр сард сүй тавьж, олон саад бэрхшээлийг давсаар гэрлэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна