“Тавантолгой түлш” компани 24.4 тэрбум төгрөгөөр нүүрсний шуудай авна

Zuv.mn
1 цаг 8 минутын өмнө

Энэ өвөл нийслэлчүүдийн түлэх шахмал түлш савлах шуудайг 24 тэрбум гаруй төгрөгөөр худалдан авах тендер “Тавантолгой түлш” компани зарлаж, найман ААН материалаа ирүүлснээс “Алхими” компани шалгарчээ. 

2026-2027 оны халаалтын улирал эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэл, татан авалт, түгээлт, борлуулалтын бэлтгэлээ хийж эхэлжээ. Нийслэлийн долоон  дүүргийн хэмжээнд шахмал түлш борлуулах гэрээт 500 цэг ажиллуулахаас 54 нь нөөцөд, 446 нь тогтмол ажиллах юм.

Одоогоор нийслэлийн түрээсийн агуулахад 30 гаруй мянган тонн хагас коксон түлш нөөцөлжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна