Хэвлэлүүд МУГТ Ц.Раднааг олимпын аваргуудын хамт Мастеруудын ДАШТ-ий гол одоор нэрлэж байна

Zuv.mn
38 минутын өмнө

БНСУ-ын Дэгү хотноо болж буй хөнгөн атлетикийн Мастеруудын ДАШТ сонирхолтой, өрсөлдөөнтэй болж байна. Ер нь ахмадуудын дунд болдог ДАШТ-үүдээс хөнгөн атлетикийн тэмцээн илүү нэр хүндтэй олон нийтийн анхаарлыг татдаг аж.

35-аас эхлээд 100-гаас дээш хүртэлх насны хэн ч оролцож болдог, хамгийн өртөг зардал багатай гэдгээрээ олон нийтийн нийтийг хамарсан буюу нийтийн биеийн тамирт хамгийн тохиромжтой нь учраас дэлхий нийт ач холбогдол өгдөг юм байна.

Хөнгөн атлетикийн анхны ДАШТ 1975 онд болсоноос хойш хоёр жил тутамд болж байгаад 2016 оноос тэгш тоотой жилүүдэд зохиогдох болжээ.


“Дэгү 2026” ДАШТ-ий хувьд,

  • 1992 оны Барселоны олимпын марафон гүйлтийн аварга Хван Ен Жу,
  • 1980 оны олимпын зээрэнцэг шидэлтийн аварга Дайнис Кура,
  • 1996 оны Атлантын олимпын уртайн харайлтын дэд аварга Жеймс Бекфорд нарын зэрэг алдартнууд оролцсон нь тэмцээний нэр хүндийг өргөж буй.

Гэсэн ч Монголын тамирчин, 92 настай Цэндийн Раднааг тэмцээний гол оддын нэг хэмээн хэвлэлүүд онцолж байна.

МУГТ Ц.Раднаа “Дэгү 2026” ДАШТ-ий 100 м-ийн зайн гүйлтэд 18,29 амжилтаар түрүүлсэн. Мөн 200, 400, 800, 1500 метрийн гүйлт, гурвын харайлтын төрөлд өрсөлдөх бөгөөд sport24.ru зэрэг хэвлэлүүд манай тамирчныг дээрх зай, төрлүүддээ түрүүлэн гялалзана гэсэн таамаг дэвшүүлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна