БАЛБЫН ХӨРСНИЙ НУРАЛТ, ҮЕР: Гамшиг давтагдаж магадгүй гэсэн мэдээлэл иргэдийг цочирдуулж байна

Zuv.mn
48 минутын өмнө

Хималайн нурууны БНХАУ-ын Түвдийн нутгаас эхэлж, Барбыг дайрсан газар хөдлөлт, түүнээс үүдэлтэй хөрсний гулгалт үерийн аймшигт гамшиг давтагдах эрсдэл өндөр байгаа талаар мэргэжилтнүүд анхааруулж эхэлжээ.

Олон улсын Улаан загалмайнийгэмлэгийн Балба дахь төлөөлөгчдийн тэргүүн Дэвид Фишер BBC News-д өгсөн ярилцлагадаа үерийн хоёрдогч сэрэмжлүүлэг нь хүмүүсийг "маш их сандаргаж" байгаа гэж ярьжээ.

"Хүмүүс энэ аймшигт гамшгаас болж цочирдсон хэвээр байна. Ийм үед дахин гамшиг нөмөрч магадгүй талаар мэдэх нь хүнд хэрэг" гэж тэрбээр онцолжээ.

Мөн дараагийн гамшиг хаана болж, ямар газрыг дайрах, тэр газруудад оршин суугчдын амь насыг хэрхэн авран хамгаалах вэ гэдэг нь маш ихээр санаа зовоосон асуудал болсныг тэмдэглэжээ.

Нөхцөл байдлын тухайд, амь нас хохирсон, сураггүй алга болсон хүмүүсийн тоо өссөөр байгаа харамсалтай мэдээллийг албан ёсны эх сурвалжууд өгч байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна