Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал кэстл” хотхоны 12 давхраас 22 настай залуу унаж, нас барсан хэрэг 2017 оны нэгдүгээр 29-нөөс хоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө гарсан.
Хэрэг гарах үед талийгаачтай хамт байсан 11 залууг шалгаж, тэднийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор Улсын мөрдөн байцаах газраас шинжилгээ аваад байсан юм. Тэгвэл тэдэнд хийсэн шүүхийн шинжилгээний хариу гарчээ.
Шинжилгээгээр “Рояал кэстл” хотхонд байсан 10 эрэгтэй, нэг эмэгтэй хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ. Хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тасаг шалгасан хэвээр байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна