С.Жавхлан гишүүний гэргий бага насны дурсамжаа ийн ярьжээ

2017/04/26
Анх урлагт "Шуранхай" хамтлагийн  уртын дуучин хэмээн хөл тавьж олны танил болсон энэ эмэгтэйг Гантөгсийн Эрдэнэчимэг гэдэг. Түүнийг МУГЖ дуучин, УИХ-ын гишүүн С.Жавхлангийн гэргий гэдгээр нь Монголын ард түмэн андахгүй.  Оюутан байхдаа Филиппин улсад зохиогдсон “Олон улсын мисс, мистер” тэмцээнд оролцон уянгат сайхан уртын дуу, Монгол бүжгээрээ харь гүрнийхнийг алмайруулах “Авъяаслаг мисс”-ийн шагналыг эх орондоо авчирч байсан билээ. 



Нөхрөөрөө бахархдаг жинхэнэ Монгол бүсгүйн шинжийг өөртөө бүрдүүлэхийг хичээж яваа дуучин бүсгүй "Монголоороо" төвөө амжилттай ажиллуулж, хүмүүст уртын дуу, бий биелэгээ, монгол бичиг зэргийг зааж сургаж байгаа юм. Гэвч өөрийнхөө амьдралын дүр зургийг тэр бүр нийтлээд байдаггүй Г.Эрдэнэчимэгийн нэг ойтойдоо аав, ээжтэйгээ авахуулсан гэрэл зураг нь олны анхаарлыг татаад байна.  Тэрээр "1 ойтой Эрдэнэчимэг. Хайртай аав ээж 2 минь цэл залуухан. Аав минь дуулж, ээж минь шанз тоглож бидэн 3 бүх ард түмний урлагийн үзлэгт оролцож явжээ" хэмээн хуучилжээ.
 

 

Х.Нэргүй  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна