ТОСК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулга яллагдагчаар татагджээ

2017/04/27

Тодруулбал, “Хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрэм, журмаар олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татаж байгаа аж. 

Түүнийг Монгол улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 268 дугаар зүйлийн 268.1, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар татаж, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн анхан шатны 1 дүгээр Шүүхийн шүүгчийн захирамжаар түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригджээ.

Яллагдагч А.Гантулгад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдсэн ба мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна.

Т.Очир



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна