Индонез Улсад пауэрлифтингийн насанд хүрэгчид, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-5-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор манай 14 тамирчин хүч үзэж байна.
Манай тамирчдаас өнөөдөр мастер ангиллын 74 кг-ын жинд Т.Чахар гурван төрөлд аваргаллаа. Тэрбээр суултын төрөлд 195.5, хэвтээ шахалтын төрөлд 147.5, газраас таталтын төрөлд 170 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртсэн байна.
Үүнээс өмнө насанд хүрэгчдийн газраас таталтын 66 кг-д Д.Батсайхан мөнгө, залуучуудын хэвтээ шахалтын 59 кг-д А.Эрдэнэцогт мөнгөн медаль хүртсэн билээ.
А.Буянгэрэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна