Энэ сарын 10-наас эхлэн халуун ус хязгаарлана

2017/05/06
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2016 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажиллагаатай холбогдуулан энэ сарын 10-аас эхлэн халуун ус хязгаарлах юм. Энэ сарын 10-наас эхлэн Үйлдвэрийн район, БҮК, БӨҮР, Viva City хороолол, Бетон арматур, Мишээл худалдааны төв орчмын халуун усыг 10 хоногийн хугацаанд түр хязгаарлана.
 
Түүнчлэн энэ сарын 16-наас зургаадугаар сарын 4-ныг дуустал Улаанбаатар рашаан, Зайсан СЗХ, Оргил рашаан сувилал, 13 дугаар хорооллын урд хэсэг, Нарантуул, ХӨСҮТ, Жуковын музей, Сүнжингранд, БХЯ, 16 дугаар хороолол орчмын халуун усыг тус тус хязгаарлан засвар үйлчилгээ хийнэ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна