Ихэнхи нутгаар цаг агаар тогтуун байна

2017/05/07
Ихэнх нутгаар өнөө  маргаашдаа цаг агаар тогтуун дулаахан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ. 

Энэ сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 9,10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 8,10-нд ихэнх нутгаар, 9-нд Алтайн салбар уулс, говь талын нутгаар, 11-нд зарим газраар секундэд 14-16 метр, зарим үед 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны сүүлээр нутгийн хойд хэсгээр сэрүүсэх аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна