Э.Содномпилжээ Дэлхийн цомын хошой аварга боллоо

2017/05/07
Унгарын Эгер хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-нд болов. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ. Энэ амжилт түүний Дэлхийн цомоос хүртсэн гурав дахь медаль юм.

Тэрээр саяхан АНЭУ-ын Дубай хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн билээ. Ийнхүү Э.Содномпилжээ гавьяат Унгарт дасгалжуулагчгүй оролцон түрүүлж, дэлхийн цомын хошой аварга боллоо. Түүний дасгалжуулагч Ш.Энхбаяр тус тэмцээнд явах байсан ч эрүүл мэндийн шалтгаанаас энэ удаад үлдсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна