Т.Бархүүгийн 3 дахь ялалт баярын нулимстай байлаа

2017/05/08
Долоо хоног бүрийн ням гарагт үзэгчдийн цэнхэр дэлгэцийн өмнө уядаг “Яг түүн шиг-2” шоуны зургаа дахь дугаар өчигдөр үзэгчдэд хүрлээ. “Яг түүн шиг-2” шоуны зургаа дахь дугаарын ялагчаар оролцогч, жүжигчин Т.Бархүү тодорлоо.

Тэрээр анхны дугаарт дуучин Т.Дэлгэрмөрөнг дуурайн ялалт байгуулсан бол энэ удаад монголын рок попын фиррари “Никитон” хамтлагийн Батчулууныг Чи минийх дууг сонгон дуулж гурав дахь удаагаа ялагч боллоо.

Шоуны оролцогч Г.Ганхүү “Бархүүг барах уу” хөдөлгөөн байгуулан би тэргүүн нь л болмоор байна хэмээн хошигносон. Жүжигчин Т.Бархүү ялагч болсон сэтгэгдлээ хуваалцахдаа “Гоё байна гайхалтай байна Уйлмаар байна. Аав ээж хоёртоо баярлалаа” нулимс унагасан нь үзэгчдийн сэтгэгдлийг бүр ч их хөдөлгөсөн юм.

 

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна