Монгол залуус хилээр их хэмжээний сум нэвтрүүлэхийг завджээ

2017/05/08
Орос-Монголын хилийн Наушк боомтоор галт тэрэгний зүтгүүрт их хэмжээний сум, галт хэрэгсэл тээвэрлэж явсан монгол иргэдийг Буриадын гаалийн албаныхан саатуулан шалгажээ. Хэргийн газарт явуулсан үзлэгийн үеэр албаны нохой спортын “Стандарт” бууны 22 калибрын 37.5 мянган сум илрүүлсэн байна. Ачаанд нийтдээ дөрвөн үүргэвчинд хийсэн 750 хайрцаг сум байжээ. Хууль бус бараа тээвэрлэхийг завдсан хэмээж, дөрвөн хүнийг саатуулан, сум галт хэрэгслийг хураан авсан тухай эх сурвалж мэдээллээ.  

Гэхдээ баривчлах үеэр хоёр нь автомашинаар Хиагт боомт руу зугтахыг оролдсон аж. Тус улсын хуулиар их хэмжээний сум, галт хэрэгсэл хилээр нэвтрүүлэхийг завдсан бол 3-7 жилийн хорих ялаар шийтгэж, нэг сая рубль хүртэлх торгууль оногдуулдаг юм байна.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна