Гимнастикийн багийн хүүхдүүд ОХУ-д осолдсон байна

2017/05/08

Өчигдөр буюу 2017,05,07-ны өдрийн 17,15 цагийн орчимд ОХУ-д тэмцээнд оролцоод буцаж явсан монголын хүүхдийн уран гимнастикийн баг замын осолд орсон тухай эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Монголын баг тамирчдын сууж явсан аяллын автобус, Байгаль нуурын бүс Чита мужаас 52 км зайд осолдсон байна. Автобусанд 18 хүн сууж явснаас 6-10 насны 15 хүүхэд, 3 багш нь байжээ. Урьдчилсан мэдээллээр 18 хүүхдийн хоёр нь толгойндоо хүнд гэмтэл авч орон нутгийн эмнэлэгт хүргэгджээ. Одоогийн байдлаар осолдсон хүүхдүүд, багш нарын биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа талаар мэдээлэв.


Т.Очир



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна