Жуулчид "Toilet" хайгаад олоогүй гэв

2017/05/24
Өнгөрсөн амралтын өдрөөр болсон “Автомашингүй өдөр” Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны гадна ил задгай бие зассан гадаадын хоёр иргэний зураг сошиал ертөнцөөр тарсан. 

Цахим ертөнцийн мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч нар зөрчил гаргасан этгээдүүдийг олж тогтоон шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу 15.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. 

Зөрчил гаргагч нар "Улаанбаатар марафон 2017" олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор өглөө эрт ирсэн аж. Гэвч хэлмэрч хөтөчгүй явсан тул бие засах газар олоогүй гэнэ. Тиймээс “Бид өөрсдийн гаргасан үйлдэлдээ гэмшиж Монгол Улсын иргэдээс уучлалт хүсэж байгааг цагдаагийн байгууллага уламжилж өгнө үү" хэмээжээ.

Нөгөө талаас “Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав” гэгчээр дээрх эрхмүүд монгол залуусыг “үлгэрлэн” дуурайсан байж болох юм.

Хэрэв "City Toilet"-ын байршил ойлгомжтой тайлбартай байсан бол арай ч нийслэлийн төв цэгт гадны жуулчид "хөнгөрөх"-гүй байсан биз.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна