Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд make up нилээн хүчээ авч байна. Тиймдээ ч сонирхогчийн түвшнээс мэргэжлийн нүүр будагч хүртэл хэдхэн алхамын зай байдаг гэдгийг мэргэжлийн Make up artist-ууд зөвлөжээ.
Нүүр будалтын хамгийн чухал үндсэн хэсэг бол суурь крем энгэсэг юм. Үүнийг л зөв тавьж чадвал нүүр будалтын 50% биеллээ гэж үзэж болох юм. Иймд та доорхи зөвлөгөөг уншин, хэрэгжүүлээрэй.
Шингэн крем энгэсэг
Крем энгэсгийг түрхэхийн өмнө нүүр чинь хангалттай чийг, тэжээлийг авсан байх ёстой. Тиймээс урьтаж чийгшүүлэгч тоникоор арчиy, арьсандаа тохирсон тос түрхсэн байх нь зүйтэй юм. Дараа нь гаран дээрээ шингэн энгэсгээсээ тохирох хэмжээг аваад чигчий эсвэл ядам хуруугаараа таслан авч хоёр хацар, хамар, дух, эрүүнийхээ голд тавина. Тавьсан хэсгээсээ хоёр тийш, дээшээ чиглэлтэйгээр түрхэж тараана.
Дээшээ чиглэлтэй түрхэхийн учир нь арьсыг чинь амархан унжих, үрчийхээс сэргийлж буй хэрэг юм. Хэрэв чиний крем бөөгнөрөөд, эсвэл арзайгаад байвал арьс чинь хангалттай чийгшилийг аваагүй, эсвэл түрүүнд нь түрхсэн тос чинь шингээгүйн шинж юм. Тиймээс тоникоор арчиж хэдэн минут шингээснийхээ дараа энгэсгээ түрхээрэй. Крем энгэсгийг хэрэглэхээсээ өмнө үргэлж сэгсэрч байхыг зөвлөж байна. Учир нь пигментүүд нь доороо туначихвал, нүүр будалт чинь жигд болж чадахгүй.
Шахмал энгэсэг
Шахмал энгэсгийг жигд түрхэхийн тулд хуурай порлоныг хэрэглэх хэрэгтэй. Мэдээж өмнө нь чийгшүүлэгч тос, тоник хэрэглэсэн байх ёстой. Порлоноор будаж болох хэсгийг бүгдийг нь будсаны дараа, үлдсэн хэсэг(жишээ нь нүдний хар хүрээ)-ийг жижиг нарийн багсаар будна. Шахмал энгэсэг хэрэглэдэг тохиолдолд нунтаг пудр хэрэглэх шаардлагагүй юм.
“Stick” энгэсэг
Уруулын будаг шиг эргэгддэг нарийхан савтай энгэсгийг бид ийн нэрлэж байгаа юм. Ийм энгэсгийг шууд савнаас нь барьж байгаад түрхэх юм уу, хурууныхаа өндгөөр бага зэргийг аваад түрхэж болно. “Stick” энгэсгээр хацран дээгүүрээ хөндлөөш нь зурж байгаад хоёр тийш тараах замаар түрхэх хэрэгтэй. Мөн эрүү, духан дээрээ хөндлөөш нь нэг бүдүүн зураас гаргаж байгаад гадагш нь тараана.
Өө дарагч
Ямар ч өө дарагчийг шингэн энгэсэг хэрэглэсний дараа түрхэх хэрэгтэй. Хэрэв өмнө нь түрхэх юм бол арилчихна. Мэргэжлийн нүүр будагчид өө дарагчийг аль болох жижиг хэмжээгээр, нимгэн түрхэхийг санал болгодог. Тиймээс үнэхээр шаардлагатай үед л өөрийнхөө арьсны тононд ууссан өнгийн өө дарагчийг хэрэглэж байгаарай. Хэрэв чиний өө дарагч арьснаас чинь ялгараад байвал хурууныхаа өндгөөр бага зэрэг товшиж өгвөл дээрдэнэ. Нүдний доор үүссэн хар цагирагийг хамар нүд хоёрын хоорондох хэсэгт бага зэргийг түрхээд, зовхиныхоо төгсгөл хэсэгт мөн адил бага зэрэг түрхээд дотогш нь чиглэлтэй тараагаарай. Тараахдаа ядам хуруугаа ашиглавал зүгээр. Харин нүүрэн дээр гарсан үрэвсэлт батгыг далдлахдаа хамгийн нарийн багсыг хэрэглэж, эсвэл хуруугаараа түрхэж болно.
Нунтаг энгэсэг
Нунтаг энгэсэг нь шингэн энгэсгийг арьсны тононд нэгтгэхээс гадна нүүрэн дээр бусад будаг илүү сайн тогтоход тус болдог. Нунтаг энгэсгээр цэвэрхэн будахын тулд заавал багс хэрэглэх шаардлагатай. Нунтаг энгэсгийг багсаар тараасныхаа дараа, арьсандаа улам шингээж будаагүй мэт харагдуулахыг хүсч байвал хатуу порлоноор бага зэрэг дарж түрхэж болно. Ингэснээр шингэн энгэсэг, өө дарагч, нунтаг пудр гурав бие биедээ уусч төрөлхийн харагдах болно. Хагас тунгалаг энгэсэг хэрэглээрэй. Учир нь нунтаг пудр бол ямар нэг өнгө гаргах биш, будалтыг “цэвэрлэх” үүрэгтэй юм.
Make up artist шиг будахад тань хэрэг болох крем түрхэх хэрэгслүүд
1. Beauty Blender Sponge
Гоо сайхны спонжийг үл ялиг чийглэж түрхвэл кремийг өөртөө бага шингээх ба арьсанд кремийг бөөгнөрүүлэхгүй жигд тархахад тусална.
<img alt="Lily Aldridge and Chloe Grace Moretz's makeup artist Quinn Murphy dampens her Blender with water before applying a drop of liquid foundation directly to the tip. The Blender delivers " just="" the="" right="" amount="" of="" product="" on="" skin="" and="" isn't="" streaky="" like="" a="" brush="" or="" goopy="" fingers,"="" she="" explains. ="" beauty="" blender,="" beautyblender.com;="" $20="" "="" data-cke-saved-src="http://ell.h-cdn.co/assets/17/24/480x720/beautyblender.jpg" src="http://ell.h-cdn.co/assets/17/24/480x720/beautyblender.jpg">
2. Beauty Blender ба багс
Багсаар түрхэх бага зэрэг хэцүү боловч өө сэв сайн дарахад тусална.
3. Халбаган багс
Сүүлийн үед хамгийн эрэлттэй байгаа бүтээгдэхүүн бол шинээр гарсан халбаган багс юм. Энгийн багс болон спонжыг нэг дор агуулж чадсанаараа онцлогтой. Үнийн хувьд бусад make up хэрэгслүүдээс харьцангуй үнэтэй.
4. Гар
Яарч тэвдсэн үед болон цэвэрч байдлыг эрхэмлэдэг эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой арга юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна