Энэ сарын эхээр Marvel цувралын шилдэг баатар “Wonder Woman” кино нээлтээ хийсэн билээ. Нээлтээ хийсэн цагаасаа хойш дэлхийн кино театруудаас нийт 578 сая долларын ашиг олж, кино шүүмжлэгчдээс ч асар өндөр үнэлгээ авсан тус киноны гол дүрд Израиль гаралтай жүжигчин Гал Гадот тоглосон юм.
Өдгөө 31 настай хоёр хүүхдийн ээж Гал Гадот нь супер баатруудын ертөнцийн ганц эмэгтэй баатар болох “Wonder Woman”-ы дүрийг тун чадварлагаар бүтээсний сацуу галбирлаг төгч бие, төрөлхийн үзэсгэлэнт зүс царайгаараа олны таашаалыг хүлээж чадсан.
Тэрбээр киноныхоо зураг авалтын үеэр бага охин Маяагаа гэдсэндээ тээж байсан юм. Өнгөрсөн 11-р сарын зураг авалтын үеэр Гадот таван сартай жирэмсэн байсан бөгөөд хэвлий хэсгээрээ тусгай өмсгөл зүүж, дараа нь компьютерийн аргаар өөрчилсөн аж.
Амь өрссөн тулааны гол баатрын дүрд тоглож, бие давхар хэрнээ үсэрч дэвхцэж, гүйж, харайж хэцүү гэсэн бүх биеийн хөдөлгөөнийг хийн киногоо амь оруулж чадсан жүжигчин бүсгүй “Wonder Woman” киноноос ердөө 300,000 долларын цалин авсан гэнэ. Энэ нь бусад супер баатруудын кинонд тоглосон жүжигчдийн цалингаас харьцангуй бага байгаа юм.
Маш хүнд эрсдэлүүдийг даван туулж, дүрээ гайхалтай сайн бүтээсэн жүжигчинд чамлахуйц бага хөлс өгсөн нь жендерийн тэгш бус байдалтай холбоотой гэдгийг Elle сэтгүүлээс онцолжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна