Майли Сайрус ‘’Malibu’’ нэртэй дуугаа саяхан гаргасан билээ. Энэ дууг найз залуу Лаямдаа зориулан гаргажээ. 24 настай дуучин бүсгүй 2013 онд найз залуугаасаа салсан ч эргэн сэргээсэн харилцааныхаа тухай ийнхүү өгүүлжээ.
‘’Бүх зүйл ямар нэгэн шалтгаантай гэдгийг би мэддэг. Би тэр үед бидний хоорондох бүх зүйл дууссан уу, эсвэл дахин хамтдаа байх болов уу гэдгийг мэдэхгүй байсан. Гэхдээ хэрвээ хэдэн жилийн өмнөх өөртөө зөвлөгөө өгөх хэрэгтэй болвол өөртөө ‘’Чи зөв замаар явж байна, бүх зүйл эцэстээ сайхан болно’’ гэж хэлмээр байна’’ гэжээ.
Хэсэг хугацаанд тусдаа байсны эцэст Майли, Лаям хоёр 2016 онд харилцаагаа эргэн сэргээж, сүй тависан билээ. Майли хэлэхдээ ‘’Хүмүүс салаад, эргээд нийлдэг нь гайхамшигтай, учир нь тэдэнд өөрсдийнхөөрөө байх цаг гардаг. Чи жинхэнэ өөрийгөө олж, өөрийнхөө хүсэж байгаа зүйлдээ баттай итгэдэг болдог.
Би өөрийнхөө хүсэж буй зүйлд баттай итгэдэг болсон. Лаям ч бас. Хэрвээ найз залуугаасаа хамааралтайгаар өөрийнхөө жинхэнэ төрхийг олох гэвэл бүтэхгүй. Гэхдээ мэдээж салахгүйгээр бүхнийг даван туулсан хосуудаар бахархмаар шүү. ‘’
Мөн Майли Лаямаас болж тамхи татахаа больж, эрч хүчтэй болсон тухайгаа ‘’Биллбоард’’ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна