Боловсрол суваг телевизийн 10 жилийн ойд зориулсан “Mongolia`s Next Top Model” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар байрны шагналт загвар өмсөгч, модель Ю.Балжидмааг танихгүй залуус ховор биз ээ. Тэрбээр нас залуу хэдий ч загварын салбарт өөрийн гэсэн байр сууриа олж чадсан нэгэн бөгөөд MNTM шоуны дараа Говь брэндийн нүүр царайгаар ажиллаж, хэд хэдэн телевизийн сурталчилгаанд тоглосон юм.
Мөн тэрбээр Mobicom компаний залууст зориулсан “Be…” брэндийн нүүр царайгаар ажиллаж байгаа юм.
Балжидмаад кинонд тоглох саналууд ар араасаа цувсаар байгаа сурагтай. Иймд тэрээр кино урлагт хүч сорьж үзэхээр шийдэн “романтик, хайр дурлал”-ын сэдэвтэй залууст зориулсан нэгэн сонирхолтой кинонд тоглохоор болжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна