"Audi" АНУ-д борлуулалтаараа тэргүүлэв

10 цаг 5 минутын өмнө

"Audi" брэнд АНУ-д 77 сар дараалан борлуулалтаараа дээд амжилт тогтоолоо. Тухайлбал, өнгөрсөн онд АНУ-ын авто зах зээлд 200 мянган автомашин борлуулсан цорын ганц автомашин үйлдвэрлэгч болсон байна. Өмнө нь 2010 онд мөн ийм үзүүлэлтэд хүрч байжээ. SUV загварын автомашины эрэлт өндөр байгаа нь тус брэндийг “Q7” зэрэг том хэмжээтэй SUV загварын автомашины хөгжүүлэхэд хүргээд байгаа юм.

Хэдий тийм боловч шинэчилсэн "Audi Q5" загварын автомашин нь "Audi Q7" загвараас төдийлөн дутахгүйгээс гадна, хэт өндөр үнэтэй биш, дизайны хувьд брэндийн өнгө төрхийг тодорхойлохуйц байдлаар бүтээгджээ.үзүүлэлтийг нь харвал, "Audi Q5" нь 252 морины хүчтэй, дөрвөн цилиндр хөдөлгүүр, долоон шатлалт автомат хурдны хайрцагтай. Мөн 5.9 секундэд 96.5 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай. 2018 оны тус шинэ загварын үнэ нь 41 мянга 500 ам.доллараас эхэлж байгаа ажээ. Харин хоёр нэмэлт хөдөлгүүр, хурдны болон бусад нэмэлт төхөөрөмжүүдээр тоноглосон тохиолдолд түлшний зарцуулалт сайтай энэхүү автомашиныг 54 мянга 300 ам.доллараар худалдан авах боломжтой юм.

Эх сурвалж: bloomberg tv Mongolia


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна