Америкийн поп дуучин Кэти Перри нэгэн дээд амжилт тогтоолоо. Тэрээр жиргээний ертөнцөд хамгийн анхны 100 сая хүн болов. Энэ тэмдэглэлт үйл явдалтай холбогдуулан Twitter-ийн захиргаа дуучин бүсгүйн хуудсанд баярын мэндчилгээ байршуулжээ. Харин түүний араас Канад гаралтай залуу дуучин Жастин Бибер 98 сая дагагчтайгаар жагсаж байна. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама 91 сая дагагчтайгаар жагсаалтын гуравдугаарт бичигджээ.
Одоогоос 6 жилийн өмнө Twitter-ийн хамгийн алдартай жиргээч Лэди Гага байв. Тэрээр 9 сая дагагчтай байжээ. Харин 2011 онд Бибер 8 сая дагагчтай, мөн л удаалж байсан юм. Кэти Перри анхны жиргээгээ 2009 оны 2-р сард бичсэн бол өнгөрсөн хугацаанд нийт 8,000 гаруй жиргээ бичжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна