Хэрэв та Тэйлор Свифт шиг байсан бол зүгээр сууж байх үед чинь л мөнгө хар аяндаа орж ирдэг болно гээдз төсөөл дөө?
Америкийн кантри хэв маягийн гол төлөөлөл болсон дуучин Тэйлор Свифт 2016 оны хамгийн ашиг орлого өндөртэй оддын жагсаалтыг тэргүүлсэн юм. Харин тэрбээр энэхүү амжилтаа 2017 онд ч мөн давтаж болзошгүй ажээ. Учир нь түүний дуу энэ сарын эхний долоо хоногт л гэхэд дэлхий даяар 47,5 сая удаагийн давталттай цацагдсан байна.
Мөн тэрбээр анх дуу дуулсан цагаасаа хойш дэлхий даяар 10 сая цомог худалдаалж, 100 сая дууг албан ёсоор патентжуулж авчээ.
Дөнгөж 27 нас хүрч яваа залуу дуучин дэндүү ахадсан амжилттай яваа нь гайхалтай. Дэлхий даяар нэр алдраа цуурайтуулсан Тэйлор долоо хоногт л 400 мянган ам.долларын ашиг олдог ажээ. Нэг үгээр хэлбэл түүнийг унтах, хооллох, усанд орох үед гээд бүхий л цагт мөнгө түүний халаасанд орж байдаг гэсэн үг юм.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна