“Томо бьюлдинг” компанийн хамт олон талд жижигхэн цөөрөм үүсгэж харангадсан хун шувуудыг үхлээс аварсан байна.
Аагим халуун өдрүүд үргэлжилж буй энэ үед ан амьтад усгүйдэж олноороо харангадах аюул нүүрлээд буй юм. Дорнодын талд сүрэг хун шувууд харангадах аюулд ороод байсныг “Томо бьюлдинг” компанийн залуус аварчээ. Энэ үеэр харангадах аюулаас мултарсан хун шувууд хунгийн бүжгээ хийжээ. Залуус хангалттай тэнхэрч цааш нистэл нь усаар таслахгүйн тулд үндсэн болон нөөцийн машинуудаа дайчлан ус зөөжээ.
Дашрамд дурдахад дээрх компанийн залуус өмнөх өдөр нь дөрвөн усан сан байгуулж ан амьтад буюу цагаан зээрийг харангадахаас сэргийлсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна