MMR гэж юу вэ ?

2017/07/11
MMR гэж юу вэ.
 
       “Чиний MMR чинь хэд юм ?” гэдэг асуулт Дота тоглодог хүн болгонд тохиолддог. Учир нь MMR бол таны энгэр дээрээ зүүдэг медаль мэт таны ур чадварыг илэрхийлэх тоо. Гэвч MMR тухайн хүнийхээ чадварыг үнэн зөвөөр тодорхойлохгүй тохиолдол маш их. Ийм ч учраас ихэнх тоглогчид MMR-аа өсгөхийг эрмэлзэнэ. Харин MMR гэж юу вэ ?

 
MMR (Match-Making Rank) нь юуны түрүүнд таны trophy level 50 хүрээд арван ranked тоглолт хийхэд ил гарч ирдэг бөгөөд ranked match ялахад 25 аар нэмэгдэж ranked match ялагдахад 25 аар буурдагийг бид мэднэ. Гэвч MMR таны хамгийн анхны тоглолтоос хойш тооцогдож эхэлдэг. Гэхдээ энэ нь бид нарын ярьдаг, нүдэнд ил харагддаг MMR биш, харин энэ нь нууц MMR юм. Тэгэхээр Дота тоглоход хоёр өөр mmr бичигдэж явдаг гэсэн үг.
(Match-тоглолт)


 
1.Normal mmr буюу Нууц mmr
Энэ mmr-ийг та харах боломжгүй. Гэхдээ энэ нь дата санд үргэлж мөрдөгдөж явдагийг санах хэрэгтэй. Solo болон Party match-уудад тус тусдаа өөр өөр байна.
 
2.Ranked mmr буюу Ил mmr
Энэ нь бид нарын ярьдаг mmr бөгөөд арван ширхэг ranked match хийсний дараа харагддаг mmr. Мөн Solo болон Party match-уудад тус тусдаа өөр өөр байна.
 
Normal болон Ranked mmr ямар ялгаатай вэ ?
Normal mmr нь normal тоглолт хийхэд нөлөөлж, тантай тоглож буй тоглогчдыг зохицуулдаг бол Ranked mmr нь ranked тоглолт хийхэд нөлөөлнө.
 
Ranked mmr яаж тооцогддог вэ?
Trophy level 50 хүрсэн тохиолдолд таны анхны тоглолтоос эхэлж тооцогдож явсан normal mmr дээр үндэслэж таныг хамгийн анхны ranked тоглолтонд тань байрлуулна. Үүнээс цааш таны ranked mmr тооцогдож эхэлнэ.
 
MMR хэрхэн ялж, ялагдахад өсөж буурдаг вэ ?
1.Хоёр баг ойролцоо mmr-тай бөгөөд та ялвал эсвэл ялагдвал 23-27 mmr авна эсвэл алдана.
2.Танай баг айлын багаас харьцангүй бага mmr-тай бол үзүүлэлтээс шалтгаалж 40 хүртэлх mmr авах боломжтой. Мөн ялагдсан тохиолдолд таны mmr хасагдахгүй ч байх боломжтой.
3.Танай баг айлын багаас харьцангүй их mmr-тай бол та ялсан ч mmr авахгүй байж болно. Гэвч mmr-ийн зөрүүтэй хоёр баг учрах нь ховор тохиолдол.

 
Яавал mmr тооцогдох/тооцогдохгүй вэ.
Тооцогдох:
-Танай багийн аль нэг гишүүн оройтож abandon хийвэл. (First blood дараа)
-Танай Party-ийн аль нэг гишүүн abandon хийвэл.
 
Тооцогдохгүй:
-Интернэтийн муу холбоо илэрсэн үед.
- Normal match-нд танай багийн аль нэг гишүүн эрт abandon хийвэл. (First blood өмнө)
Харин ranked match-нд mmr тооцогдоно.
/Жишээ нь та ranked match тоглож байтал танай багаас Төрөө first blood-ийн өмнө гарчээ. Тэгсэн ч гэсэн танай баг ялагдвал таны mmr багасч, ялвал mmr чинь ихэснэ/
 
MMR хэрхэн ихэсгэх вэ?
MMR ихэсгэх буюу boost хийх маш олон зөвлөмж байдаг боловч заримдаа үнэхээр тухайн өөрийнхөө mmr-аасаа илүү чадварлаг боловч ахиж дэвшихгүй тохиолдол их байдаг.



Хамгийн энгийн зөвлөмжүүдийн нэг бол нэг баатраараа эсвэл нэг role-өөрөө мэргэшиж фокус хийн тоглох юм. Мөн шинэ аккаунт нээж шинэ mmr-тай болох боломж бас байдаг ч ойр ойрхон шинэ аккаунт нээх нь утгагүй бөгөөд үр нөлөөгүй зүйл юм. Дашрамд хэлэхэд mmr-ийн араас хөөцөлдөн дота-г тоглох нь тоглоомы утга, түүнээс авах баяр баясгаланг алдагдуулдаг бөгөөд таныг уйдаж орхидог.

 
С.Тэргэл


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна