Ц.Нямдорж: Тэр машиныг би унаж байгаа нь үнэн

2018/01/25
Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг 300 сая төгрөгийн үнэтэй 2018 оны шинэ загварын "Lexus 570" машин хөлөглөдөг гэх шүүмжлэл өчигдөр оройноос эхлэн олон нийтийн сүлжээнд хүчтэй өрнөсөн билээ.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэхүү машиныг албан хэрэгцээндээ унадаг гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрлөө. Түүнийг чуулганы танхимаас гарч ирэхэд нь сэтгүүлчид энэ талаар тодруулахад “Саяхан манай яамныхан хуучин машинуудад зохицуулалт хийж, нэг машин авсан. Тэр машиныг би унаж байгаа нь үнэн. Тэр машин 300 гаруй сая төгрөгийн үнэтэй машин гэсэн. Иргэдийн шүүмжилж байгааг ойлгож байна” гэсэн тайлбар өглөө.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна