УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Бямбацогт, Г.Тэмүүлэн нарын шатахууны хомсдол, үнийн асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсч байна. Энэ үеэр Засгийн газар хурдан хугацаанд арга хэмжээ авсангүй, хугацаа адлаа гэсэн шүүмжлэл их гарсан. Үүнтэй холбоотойгоор УИХ, Засгийн газрын гишүүд маргалдаж эхлэхэд УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд маргаанаа зогсоохыг анхаарууллаа. Тэрбээр “Засгийн газар шатахууны онцгой албан татварыг дангаараа шийдэх боломжтой. Ийм хууль эрх зүйн орчин 2007 онд бүрдсэн. Тиймээс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-д анх асуудал үүсэхэд л шийдвэр гаргаж болох байсан. Нэгдүгээр сарын 8-нд бүлэг хуралдаад анхааруулсан. Тухайн үед нь шийдвэр гаргаагүй. ОУВС-тай ярилцаж шийднэ гээд л байгаад байсан. Гэтэл ОУВС-тай хэлэлцээ хийх эхлэхийнхээ өмнөх өдөр шийдвэр гаргасан. Нөхцөл байдал ямар байсан гэдгээ ялгаж шалгамаар байна” гэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна