Төрийн нарийн бичгийн даргад яригдаж буй ''эрхмүүд''

2018/02/03
У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар өөрийн хариуцсан салбарт халаа сэлгээ хийж эхлээд байна.  Одоогийн байдлаар Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаас Ж.Болормааг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас Б.Нямааг, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас Л.Баяртулгыг, Эрүүл мэндийн яамнаас Д. Очирбат нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгсөн гээд дөрвөн яам Төрийн нарийнгүй байна.  Тэдний оронд суух хүмүүсийг сураг ч дуулдаж эхлээд байна.  Тухайлбал Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУИС-ийн улс төр судлалын тэнхмийн эрхлэгч С.Мөнхбат нарын нэр яригдаж буй.  Мөн ХАААҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Энхбат, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаярыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллана гэсэн яриа ч байна. Учир нь ТНБД Ц.Цэнгэл нь тэтгэвэртээ гарах гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Санжаагийн Наранцогт
Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга бөгөөд Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн юм.  Мөн  ТУЗ-ийн дэргэдэх Хүний нөөц, урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажилладаг.  С.Наранцогт нь МУИС, Сөүлийн их сургуулиудыг тус тус дүүргэсэн, Физик, математик PhD докторын зэрэгтэй. ШУТМТөвд ахлах инженер, Сангийн яам, БСШУЯам, Хөдөлмөрийн яамд газрын дарга зэрэг албыг хашиж байсан. Одоо Сангийн яамны Төрийн сангийн газрын даргаар ажиллаж байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна