Шадар сайд Ө.Энхтүвшин хүрз барьж шоудав

2018/02/05
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан улсын Онцгой комиссын шуурхай бүрэлдэхүүн өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан байна. Онцгой комиссын шуурхай бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү зэрэг албаны хүмүүс багтсан аж. Гэвч энэ үеэр Шадар сайдын сууж явсан туулах чадвар сайтай машин цасанд суусан бололтой. Учир нь энэ үйл явдлыг батлах Шадар сайд Ө.Энхтүвшингийн цас малтаж буй зураг цахим орчинд эрчимтэй түгсэн бөгөөд түүний энэхүү зургийг харсан иргэд Ө.Энхтүвшин цас ухсан гэхээсээ илүү хүрз барьж шоудлаа хэмээн дуу нэгтэйгээр шүүмжилцгээжээ.
 






Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна