Лидер...
Лидер нь итгэл хүндэтгэл төрүүлж бусдыг араасаа хуйлруулж байдаг бол босс нь бусдын ард нуугдаж хүмүүст айдас хүйдэс төрүүлж байдаг бөгөөд босс лидер хоёрт аль алинд нь захирагсадыг албан хаагч цэргүүд гэнэ. Аавын хүүхдүүд алагтай цоогтой гэгчээр цэргүүдийн дотор ч босс лидер даргаасаа илүү ухаалаг нэгэн байх тул сэрэмжлүүлэх зорилгоор Оросын баатар цагаан хаан Петр-1 “Цэргүүд илүү сэтгэдэг ухаантай байдлаараа даргыгаа эвгүй байдалд оруулахгүйн тулд даргынхаа өмнө жаахан дүнхүүдүү царайлсан бас ажил төрөл гэхээр ухас ухас хийсэн байдалтай байх ёстой.Указ Петра-1 от 09.12.1709: Подчиненный перед лицом начальствующим должен иметь вид лихой и придурковатый, дабы разумением своим не смущать начальство” гэсэн нэгэн зарлиг гаргаж байжээ.
Хэн нэгэн хүн хэдийгээр бусдаас илүү сэтгэдэг илүү ухаантай байж болно гэхдээ түүгээрээ бусдыг эвгүй байдалд оруулахгүй байх, ялангуяа хичнээн даргаасаа илүү сэтгэдэг цэрэг албан хаагч байсан ч дарга лидер боссыгоо хүндэтгэж байхыг зарлигдсан бөгөөд явцын дунд энэхүү зарлигын мөн чанарыг орос монголгүй дарга цэрэггүй эвдэж шоолж гуйвуулсаар байгаад дарга бол дандаа зөв хэмээн дээр доргүй ойлгож ирсэн явдал юм.
Тухайлбал, дарга унтаагүй харин амарч байна, дарга хоол идээгүй харин хүчээ сэлбэж байна, дарга архи дарс уугаагүй харин амталж байна, дарга уурлаж хашгичаагүй харин санаагаа илэрхийлж байна, дарга хуйхаа маажаагүй харин гаргах шийдвэрээ тунгаан бодож байна, дарга хуралдаа хоцроогүй харин хаа нэгтээ түр саатаж байна, дарга ерөөс алдаа гаргадаггүй харин эрсдэл хийж азаа үздэг, дарга ерөөс аймхай хулчгар биш харин асуудалд маш болгоомжтой ханддаг, дарга ерөөс хахууль авдаггүй харин баярласандаа болоод бэлэг сэлт авдаг, дарга ерөөс зөрүүд биш харин өөрийнхөө байр суурин дээр хатуу тууштай зогсдог гэх мэтээр даргыгаа дандаа зөвтгөж долигносоор байгаад харамсалтай нь сайн лидерийг босс болгох зам руу нь түлхэж орхидог явдал манайд ч байдаг байх.
Өнөөдөр бидэнд айдас хүйдэс дагуулсан диктатор босс биш ард түмнийхээ итгэл найдварыг дааж араасаа олон түмнийг хуйлруулж улс гэрээ босгох чадалтай Чойбалсан, Цэдэнбал шиг үндэсний лидер ус агаар мэт үгүйлэгдэж байна.
Саддам Хуссейн, Каддафи, Хосни Мубарак шиг лидерүүдийнх нь хувь заяа нь ямар эмгэнэлтэйгээр төгсөж, эх орон нь өнөөдөр ямар янзтай байгааг биеэрээ мэдэрсэн миний бие болон зурагтаар харсан та бид, тэр их гүтгэлэг доромжлол хавчлага өлсгөлөн өвчин зовлон шорон гянданг даван туулаад Монгол Улсынхаа төлөө зүтгэнээ хөө гээд эр зориг, сэтгэлийн тэнхээгээрээ босоод ирсэн болд шиг хатаагдсан лидер Намбарын хүүг өнөөдөр хажуугаас нь түшиж дэмжиж бас ухааруулж баймаар юм шиг. Ухааруулаад ч байх юм байхгүй өөрөө тэртэй тэргүй дотоодод хэцүү нэртэд, гадаадад улс төрийн цөллөгөнд байхдаа ухаарах гэгээрэхийг ёстой хослуулж өгсөн ч аавын харцаар ширвэчих ардын ухааныг яаж гүйцэхэв.
Өнгөрсөн зуны ерөнхийлөгчийн сонгуульд Энхбаярын цэрэг Босоо Ганбаа бараг гарчих шахсанаас харахад хэрвээ мань эр өөрөө үзсэн бол гарцаагүй гарч одоо яриад байгаа шинэ Үндсэн хуулиа чулуу болгох нь ойлгомжтой байлаа.
Энхбаяр цагийн сайханд намдаа 72 суудал авчирч үнэмлэхүй ялалт байгуулж их өрийг тэглэж мянганы замыг босгож төрийн өндөрлөгийн гурван тамгыг гурвууланг нь атгасан орос англи хэлэнд ус цас суу зальт нэгэн төдийгүй өглөөд арван км аахлихгүй гүйж жар суниаж хоногт хоёрхон цаг нүдний хор гарган Босоо Ганбаагийн сонгуульд бүтэн сар хажууд нь хамт байж хаалгачаар явсан миний бие энэ хүнээс шүүрэх юм их байна гэдгийг ухаарсан.
Уг нь бол бид жудагтай ард түмэн, унасан бөхөө ч хайрладаг ард түмэн, эндсэн нэгнээ уучилдаг ард түмэн, ингэн тэмээг ч уйлуулдаг ард түмэн, эвтэй байхдаа дийлддэггүй ард түмэн Энхбаяр хүүд дахиад нэг шанс өгөх юм бол тэр одоо тэс ондоо юм бодож байна. Юуны түрүүнд эрдэнэт толгойнуудыг гадаад дотоодын дээрэмчдээс буцаан авч ард түмэндээ үнэгүй өгөөд мянганы төмөр зам жаргалын найман хотыг шинээр цогцлон байгуулж Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж ард түмний засаглалыг тогтоон Ерөнхийлөгчөөс эхлээд бүх албан тушаалтануудыг ард түмэн өөрөө сонгож, үнэлэж дүгнэж огцруулдаг тогтолцоог бий болгож, иргэдийн эрүүл мэнд боловсрол байр сууцны асуудлыг зуун хувь төр хариуцдаг болохоор зорьж байна.
Юуны төлөө эвтэй бол хүчтэй гэж эхэлж хэлсэн билээ элдэв нам улс төр харгалзахгүйгээр ардын ардчилсан ногоон цэнхэр улаан шар бор гэж нам улс төрөөр нь ялгалгүй бүгдийг нь Эзэн Чингэсийн Монгол гэсэн нэгэн тугийн дор нэгтгэж шударга ёсыг жинхэнэ ёсоор тогтоох бийртэй бол бийртэй шийртэй бол шийртэй Намбарын хүүгээс өөр лидер өнөө маргаашдаа бидэнд алга юм шиг.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт
Сэтгэгдэл бичигдээгүй байна