МАХН-ын II Их чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганд 21 аймаг сум, дүүргийн анхан шатны нэгжийн 1044 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд өнөөдрийн тухайд МАХН-аас боловсруулсан шинэ Дээд Үндсэн хуулийг хэлэлцүүлэг болон намын Мөрийн хөтөлбөрт тусгасан дундаж давхарга, Жаргалын найман хотын талаар илтгэл хэлэлцүүлж байна.
Монгол Улсын хөгжлийн гарц, БНМУ-ын Шинэ Дээд Үндсэн хууль сэдвийн хүрээнд БНМУ-ын бүрэн эрхт байдал, БНМУ-ын хүний болон иргэний эрх, эрх чөлөө, үүрэг, баталгаа, БНМУ-ын төрийн байгуулал, БНМУ-ын засаг захиргааны удирдлага сэдвээр салбар илтгэлүүд тавигдах юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна