Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ, Дархан, Зүүнхараагийн иргэдтэй уулзана

2018/02/20

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа энэ долоо хоногт үргэлжлүүлж байна.

Төрийн тэргүүн хоёрдугаар сарын 21-ний өдөр буюу маргааш:

  • 13:00 цагт Сэлэнгэ аймгийн иргэдтэй
  • 18:00 цагт Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах бол

Энэ сарын 22-ны өдөр

  • 12:30 цагт Зүүнхараагийн иргэдтэй уулзана.

Төрийн тэргүүн өнгөрсөн хугацаанд нийслэлийн долоон дүүрэг, 10 аймгийн иргэдтэй уулзсан юм. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна