Ерөнхий сайд У.Хүрэлсүх урд хөршид айлчлал хийнэ

3 цаг 10 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн. Ерөнхий сайд өнгөрсөн нэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Өмнөд Солонгос улсад айлчлахдаа 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Энэхүү зээлийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөөд байгаа. Тэгвэл Засгийн газрын тэргүүн удаах айлчлалаа урд хөршид буюу БНХАУ-д хийх гэнэ.

Өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хэн ч урд хөршид албан ёсны айлчлал хийгээгүй. Ерөнхий сайд ирэх дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд Бээжин хотноо айлчлах тов гарчээ.

Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн энэ сарын эхээр БНХАУ-д хийсэн айлчлал нь Монгол улсын Ерөнхий сайдын тус улсад хийх албан айлчлалын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн айлчлал болох аж.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна