Сүхбаатар аймгийн Засаг даргыг огцруулжээ

2018/03/13
Өчигдөр Сүхбаатар аймгийн ИТХ хаалттай хуралдаж, аймгийнхаа Засаг дарга З.Энхтөрийн үйл ажиллагааг хангалтгүй гэж үнэлэн огцруулсан байна. Тус аймгийн ИТХ-ын 32 төлөөлөгчийн олонх буюу нийт 20 төлөөлөгч аймгийн Засаг дарга З.Энхтөрийг огцруулахыг дэмжжээ.

Хуралдаанаар үргэлжлүүлэн аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцэж, 2004-2008 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэцогтын нэрийг дэвшүүлсэн байна. Улмаар ИТХ-ын олонхийн саналаар Р.Эрдэнэцогтын нэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар тогтсон гэнэ.

Т.Хэрлэн 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна