МАН дотор "Дэвшилтэт холбоо" гэх шинэ "НАМ" мэндэлжээ

2018/03/14
Эрх баригч хүчин болох МАН өнгөрсөн хугацаанд “32-ын” ба “33-ын” гэх бүлэгт хоёр хуваагдан Засгийн газраа огцруулж, үүнээс улбаалан дотроо нилээдгүй зөрчилдөөнтэй байгаа билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын даргаар сонгогдсон даруйдаа, “МАН бол эв нэгдэлтэй нам. Монгол гэдэг айлын ууган хүү юм. Би намынхаа эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Улс орны эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх хариуцлагатай үүрэг ч надад оногдож байгаа. 32, 33-ын хагарал энэ цагаас эхлэн эцэс болж байгааг зарлая. Би чөмгөө дундартал зүтгэнэ” хэмээн мэдэгдэж байв. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр бүх зүйл тийм ч амар хялбар шийдэгдэж, хагарал эцэс төгсгөл болохгүй нь бололтой.

Учир нь МАН дотор дахин нэг хуваагдал үүсч, шинэ “нам” үүссэн байна. МАН-ын дэргэдэх "Дэвшилтэт холбоо" гэх энэхүү фракцыг Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Н.Учрал, Л.Энхболд, Б.Энх-Амгалан нарын УИХ-ын долоон гишүүн үүсгэн байгуулжээ.  

Энэхүү "Дэвшилтэт холбоо" нь авлигын эсрэг, шинэ засаглалын бодлогын төлөө, дэвшилтэт намын төлөө, ирэх 25 жилийн шинэ хөгжлийн төлөө гэсэн үндсэн зорилттой ажиллахаар бодлогоо боловсруулж ажиллах гэнэ. Тэд энэ талаараа ойрын үед олон нийтэд зарлахаар зэхэж байгаа юм байна.



Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна