АН С.Баярцогтыг намаасаа хөөх үү?

2018/03/20
Оюутолгойн гэрээг байгуулахын тулд хөрөнгө оруулагч Рио Тинто компани Монголын эрх бүхий албан тушаалтанд авлига өгсөн байж болзошгүй хэрэг хилийн чанадад дуулиан дэгдээгээд байна

Тодруулбал, Оюутолгойн гэрээг гардан байгуулагчдын нэг тухайн Сангийн сайд асан С.Баярцогтрд 10 сая ам.долларын авлига өгсөн байж болзошгүй нөхцөл байдлыг Швейцарийн хуулийн байгууллага тогтоосон тухай мэдээллийг  REUTERS агентлаг мэдээлсэн юм.

Тус агентлагийн мэдээнд дурдснаар  Швейцарь улсын хуулийн дээд байгууллага тус улсын банкин дахь нийтдээ $1.85 саяын үлдэгдэлтэй дансны гүйлгээг  царцаасан гэнэ. 

Харин яг одоо АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр уг асуудлыг яг одоо хэлэлцэж байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Сангийн сайд, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга асан С.Баярцогтыг АН-ын гишүүнээс хөөх асуудал ч хөндөглөж буй бололтой. 

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна