Яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахаар Д.Гантулга гишүүнд 18 удаа хандсан гэв

4 цаг 34 минутын өмнө
АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулав. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байгаа. Ажлын хэсгийн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг дуудаж тайлбар байцаалт авсан. 2018.01.22-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн. Тухайн тогтоолыг танилцуулахаар УИХ-ын гишүүн Д.Гантулгад нийтдээ 18 удаа хандсан. Түүний өмгөөлөгч, туслах, гэр бүлийн хүнд нэхэмжлэлийг илгээдэг. Гишүүн өөрөө, хуралтай, гадаадад томилолттой гэдэг шалтгаанаар прокурорын дуудах хуудсыг хүлээн аваагүй.  Прокурорын дуудах хуудсыг хүлээн ирүүлээгүй. Энэ асуудал нь эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 31.2.6 зааснаар “дуудагдсан сэжигтэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхээс татгалзсан бол баривчлах болно” гэсний дагуу 2018.02.22- нд баривчлах санал хүргүүлсэн. Гэвч Баянзүрх дүүргийн шүүхээс үндэслэлгүй байна гэж үзсэн. Энэ асуудалд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн шалгаж байна” гэлээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна