Ардчилсан намын дотоод сонгуулийн урьдчилсан дүн гарлаа

2 цаг 19 минутын өмнө
Ардчилсан намын дотоод сонгуулийн санал хураалт өчигдөр 18 аймаг, нийслэлийн y дүүрэгт болж, өндөрлөлөө. Дотоод сонгуульд 1500 орчим нэр дэвшигч 18 аймаг, найман дүүрэгт санал өгсөн байна. Өвөрхангай, Булган аймагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан учраас санал хураалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.  Говь-Алтай аймагт Үндэсний бодлогын хорооны гишүүдийн ротаци явагдаагүй. ҮБХ-ны 76 тойргийн 123 мандатын төлөө 1433 хүн өрсөлдсөнөөс 112 хүний дүн нэгтгэгдэн ирсэн байна. Энэ бол сонгуулийн урьдчилсан дүн. Сонгуулийн дүнг дотоод сонгуулийн хороо эцэслэн хуралдаж, тогтоол шийдвэрээ ирүүлэх ёстой аж. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна