УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Д.Гантулгаас гадна өөр нэг УИХ-ын гишүүн яллагдагчаар татсан гэх мэдээллийг өгсөн билээ. Тэгвэл Ц.Нямдоржийн хэлсэнчлэн яллагдагчаар татагдаад байгаа УИХ-ын гишүүн нь Баян-өлгий аймгаас сонгогдсон Д.Мурат ажээ.
УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татах хүсэлтийг прокруроос шүүхэд хүргүүлж түүнийг яллагдагчаар татах шийдвэр нэг сарын өмнө гарсан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Мурат нь бусдын биед халдаж гэмтэл учруулсан байж болзошгүй учраас ийнхүү яллагдагчаар татах шийдвэрийг гаргасан байна.
Д.Муратын тухайд 2017 оны наймдугаар сард Баян-Өлгий аймагт ажиллахдаа Бахытгүл гэх нэгэн эмэгтэйг садар самуун явдалд уруу татахыг завдсан, хэл амаар доромжилсон гэсэн асуудалд ороогдоод байгаа юм.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна