Өнгөрөгч бүтэн сайн өдөр нийт монголчуудаараа монгол эйч ди телевизийн voice Mongolia шоуг сошлоор хоёр талцан байж үзэв. Уг шоуны дүрэм ёсоор бол хоёр оролцогчыг нэг рингэн дээр халз дуулуулж илүү дуулсаныг нь шүүгч нь ялагчаар зарладаг юм байна. Үүнийгээ хөтлөгчид баттл хэмээн нэрлэх аж. Энэ шоуны оргил цагтай зэрэгцэн бусад телевизүүдээр юу гарсан, түүнийг хэдэн хүн үзсэнийг дүгнэж хэлэхэд тун бүрхэг. Миний мэдэхийн 25-р телевизийн алдарт “танайд хоноё” нэвтрүүлэг давхцаж гараад амжилт олсонгүй бололтой. Мөн VTV телевиз дээр сэтгүүлч Болдкогийн “Шударга ярья” нэртэй ток шоугаар Хера энтертайнмент группийн захирал Хассуурийн Ганухяг гэдэг залуу орж Ардчилсан намын дарга С.Эрдэнийг мөн халз тулaaн буюу баттлд дуудсан нь сонирхолтой байсан ч сүүл хэсгийг нь л үзэж амжив.
Гэхдээ түүний ярилцлаганд нэг сонирхолтой санаа байнаа. Бүх нам нэр дэвшигчидээ тодруулахдаа тухайн салбар асуудлууд эсвэл тойргийн сонгогчдын ахуй амьдралыг дээшлүүлэх талаар нээлттэй цуврал мэтгэлцээн хийдэг шинэ соёлтой болъё гэж. Ингэхгүйгээр гэнэт намын нэр дээр нэг “бор халзан хонь” ч хамаагүй гарч ирдэг заримдаа бэлэн мөнгө тараасан нэг цээж баян хууль тогтоогчоор тодорчихдог. Дараа нь сонгогчид гэнэт нөгөө сонголт хийсэн хүнээ таниад муулаад эхэлдэг энэ байдлыг зогсоох арга нь мэтгэлцээн мөн юм биш үү. Чухам энэ мэтгэлцээн дотроос л сонгогчид намуудын боловсон хүчний хэн нь хэн бэ гэдгийг таньж, намын гишүүд даргын цүнх баригчыг биш бодлого боловсруулагчыг улс төрийн сонгуульд оруулдаг соёл тогтох жам ёсны эрүүл өрсөлдөөн уруугаа орох магадлал байна хэмээн сэтгүүлчийн хувьд харж байна.
Чухам намууд энэ мэтгэлцээнийг хийх боломжыг зориуд хангаж өгөх эр зориг, соёл байна уу гэдэг тун эргэлзээтэй. Энэ эргэлзээг тайлж эхний мэтгэлцээнийг хийх хүн бол Хассуурийн Ганхуяг, С.Эрдэнэ хоёр юм биш үү, баянголын сонгогчдоо.
Сэтгэгдэл бичигдээгүй байна