Говь-Алтай аймгийн Засаг дарга орлогчоо зодож, гэмтээжээ

2018/04/19
Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм орлогч дарга В.Рэнцэндоржийгоо “зодож” гарыг нь хугартал гэмээсэн хэрэг энэ сарын 9-нд гарчээ. Тэд УИХ-ын 2016 оны сонгуулийн дараах орон нутгийн удирдлагыг сонгох асуудлаас үүдэн нударга зөрүүлэхэд хүрсэн байна. Сонгуулийн дараа тус аймаг дахь МАН-ын хорооны дарга В.Рэнцэндоржийг Засаг даргаар томилогдох нь гэсэн хүлээлттэй, энэ шийдвэр нь аймгийн ИТХ-аар баталгаажсан байтал тухайн үеийн Ерөнхий сайд томилоогүй аж. Харин С.Гансэлэмийг дэвшүүлж, Засаг даргаар томилсон нь “хурган зодоон” үүсэх шалтгаан болжээ.

Дээрх хэрэг  Central Tower-ийн 17 давхарт нэгэн VIP өрөөнд болсон ба тухайн үед  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд С.Гансэлэмийн хамт байсан аж.  Орлогч  В.Рэнцэндорж нь одоогоор нэгэн хувийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд өчигдөр өмгөөлөгч авсан, хуулийн байгууллагад гомдол гаргахаар төлөвлөж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна