УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 20-нд ард түмнээсээ уучлалт гуйна

2018/08/15
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 8-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж УИХ-ын дарга М.Энхболдод хугацаатай шаардлагыг өгсөн. 

Тодруулбал, энэ сарын 20-ны дотор 60 тэрбумын ярианд оролцсон гэдэг асуудлаар ард түмнээс уучлалт гуйх, өөрийн санаачлагаар 60 тэрбумын хэргийг сэргээлгэх, ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулах гэсэн гурван шаардлагыг тавьсан юм.

Л.Оюун-Эрдэнийн шаардлагын хугацаа ирэх долоо хоногийн даваа гаригт дуусна. 

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд намынхаа удирдлагуудтай уулзаж ярилцаад Л.Оюун-Эрдэнийн дээрх шаардлагыг хүлээн авч, заримыг нь биелүүлэхээр болсон байна. 

Ингэхдээ намынхандаа энэ сарын 20-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард түмнээс уучлалт гуйна гэжээ.  Харин ээлжит бус чуулганы тухайд УИХ-ын даргын зөвлөлийг дахин хуралдуулж байж шийдвэр гаргахаар тохирсон байна.
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна