Долоон сартайд нь юмсыг сайн тайлбарлаж өг

2018/08/22

Тэдэнд гарах өөрчлөлтүүд

Долоон сартайгаас ойлгох чадвар эрчимтэй хөгжиж учир зүйг байнга сонирхох болно. Мөн усаар сайн тоглоно. Зарим эд зүйлийг таньж, дохио зангаа болон үйлдлүүдийг хийж сурна.

Бие махбодын хувьд

Элгээрээ мөлхөх гэж оролдоно. Түүгээр зогсохгүй тэдний зарим мөлхөж, юм түшин зогсож, сууж байхад нь гараас татахад босно.

Тэдний танин мэдэхүй

“Доторх болон гаднах” гэдгийг ойлгоно. Сэтгэхүйн хөгжилд маш их ахиц гарна. Хүүхэд 6-8 сартайдаа эд зүйлсийг барьж аван хөлийн хуруунуудаа хөхөж биеийн хэсгүүдээ судалдаг. Нэрээр нь дуудахад толгойгоо эргүүлэн харахаас гадна аав, ээж зэрэг богино үетэй үгүүдийг хэлж сурна.

Сэтгэл хөдлөл болон нийгэмтэй харилцах

Хүмүүсийн нэрийг мэддэг болж, аав ээж гэсэн ойлголт хөгжинө. Тиймээс нь хүүхдээ шинэлэг зүйл авч өгөх бус тайлбарлах, ярьж өгөх замаар хэл яриа хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Нийгэмшихүйн хөгжлийн эхлэл тавигдаж, эцэг эх болон гэр бүлийн гишүүдийг танина. Тийм ч учраас ах, эгч нартайгаа тоглох дуртай байх бөгөөд танихгүй хүмүүсийг хараад айж гэрэвшинэ.

Зөвлөх: Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна