У.Хүрэлсүхийн туслах асан Н.Энхбаатарыг яллагдагчаар татаж, дахин нэг сар хорихоор боллоо

2018/08/24

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан Н.Энхбаатарыг саатуулах 30 хоногийн хуулийн хугацаа өчигдөр дууссан. Тиймээс прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэнээр шүүхээс яллагдагчаар татаж, дахин нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан байна.

Түүнийг 600 сая гаруй төгрөгийн хэргээр саатуулсан хэмээн хэвлэлээр мэдээлсэн ч АТГ-аас үгүйсгэсэн. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "МИАТ компанийн дэд захирлын тухайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгаа шиг 600 сая төгрөгийн хахууль авсан, үйлдэл дээр нь барьсан гэсэн асуудал байхгүй. Энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа. Хойшлуулшгүй баривчилгааг хийсэн. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авсан. Ямар үндэслэлээр холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн юм. 

Тэгвэл түүнд холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа аж. Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна