Найруулагч О.Бат-Өлзийгийн бухимдал

2018/08/27
“Байтаг богд” МУСК ирэх есдүгээр сараас эхлэн IPTV-ээр цацагдахаар төлөвлөгдөж байсан ч өмнө нь хулгайд алдагдаж фэйсбүүк орчин болон CD хэлбэрээр зарагдаж эхэлсэнд найруулагч О.Бат-Өлзий бухимдаж, энэ тухайгаа фэйсбүүк хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр цахим хуудастаа, “Баруун хилийн тулалдааны 70 жилийн ойд зориулж Байдаг богдын Бүдүүн Харгайтын хүч тэнцвэргүй тулалдаанд эх нутаг газар шороогоо хамгаалж нэг алхамч ухралгүй тулалдсан эрэлхэг хилчидийн бодит түүхээс сэдэвлэсэн мөн чимээгүй эх оронч монголын тагнуулчын тухай өгүүлсэн уран сайханы кино бүтээсэн юмсан. 70 жилийн өмнө амьдарч байсан 20- 22 насны хилчин залуус харийнханд эх нутгаа алдалгүй өнөөгийн бидэнд хүлээлгэн өгчээ. Тэд эх нутгаа амиараа хамгаалсан, тэд амьд олзлогдохгүй гэж дайсантай хамт өөрсөдийгөө дэлбэлсэн нь үнэн юм. Ийм л эрчүүд тэр үед амьдарч байсныг 21-р зууны залууст сануулж, мартуулахгүйн тулд энэ киног бүтээсэн юмсан. Харамсалтайн энэ түүхэн ойг тохиолдуулан 9 сарын 1нээс IPTV - ээр гаргах гэж байтал киногоо хулгайд алдаж CD болон, ФБ - ээр цацагдаж урам хугарав. Хулгайлсан этгээд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Харин ФБ-ээр зарим нэг 20-22 настай залууст "хулгайд алдсан нь хохь чинь " гэж тавлуулав.Зарим нэг залууст " ...дэлхийн хэмжээний кино хийчихсэн юм шиг юун сүртэй юм " загнуулав. Зарим нэг 20-22 настай залууст "ашигаа олчихоод одоо юун шуналтай юм " гэж адлуулав, зарим нэг ТВ- ын од болсон залуугын ажиллуулдаг сайтаас " ..энэ киног цааш нь сайн түгээхийг уриалсан" байхыг коментоос нь олж уншаад гутрав. Харин дийлэнхи залуус нь санаа зовж, оюуны өмчийн хулгайг эсэргүүцэн буруушааж байгаад би ихэд баярлав. Цөөнх залууст ах нь хариу хэлье. Бид дэлхийн хэмжээний кино хийчихсэн гэж аархаагүй, эх нутаг, газар шороо, тусгаар тогтнол ямар их үнээр та бидэнд ирснийг энэ цөөнх залууст сануулах гэж өөрсдийнхөө хэмжээнд хийсэн юм.2019 онд Халх голын ялалтын түүхт 80 жилийн ой болно. Энэ ойд зориулж бид мөн л бор зүрхээрээ бүтээл хийх юм.Үүнд маш их хөрөнгө санхүүжилт хэрэгтэйг кино бүтээгчид л мэднэ. Бидний ашиг, орлого дараагийн уран бүтээлд л зориулагддаг юм.Гэхдээ манай залуус ийм юм боллоо гэж урвайж гундахгүйээ .

Салхинд дэрвэх
Дарцаг мэт эрч хүч нь хэвээрээ байгаа шүү. Оюуны өмчийг дээдлэгч үзэгчдэдээ

Баруун хилийн тулалдааны 70жилийн ойд зориулж 9 р сарын 1нээс эхлэн lPTB - ээр "БАЙТАГ БОГД " МУСК гарч эхэлнэ” хэмээн бичжээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна