Монголын зохиолчдын эвлэл хэмээх 90 жилийн түүхтэй их айл өнгөрөгч амралтын өдрөөр Бага чуулганаа хуралдуулж, Удирдах зөвлөлийн даргаа сонголоо. Учир нь тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир бурхны орноо заларсан учраас ийнхүү даргыг сонгох хуралдаан зохион байгуулсан билээ.
Удирдах зөвлөлийн даргын сунгаанд Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбат, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Цэнджав, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн, доктор Д.Ганболд нар өрсөлдөж, олонхийн саналаар Д.Цэнджав Удирдах зөвлөлийн даргаар сонгогдлоо.
Сэтгэгдэл бичигдээгүй байна